Болливудын супер од эрхээ хасуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Болливудын супер од эрхээ хасуулав

Мумбай хотод крикетийн тэмцээний үеэр Болливудын супер од Шах Ру Хан цэнгэлдэхийн ажилтантай маргалдсанаас болж Ванкид цэнгэлдэхэд таван жил орох эрхгүй болжээ. Мумбай хотын Крикетийн холбооны ерөнхийлөгч Шах Ру Ханыг зохисгүй авирласан хэмээн буруутгасан гэнэ.

“Kolkata Knight Riders” крикетийн багийн эзэн Шах Ру Хан өнгөрсөн лхагва гаригт болсон тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн нэгэн ажилтантай маргалдсанаас болж, зодоон цохион үүсгэжээ. Харин жүжигчин эр хамгаалалтын ажилтан түүнтэй хамт явж байсан хүүхдийг цохисноос уураа барьж дийлээгүй хэмээн сүүлд нь тайлбарласан гэнэ. Лхагва гаригт болсон тэмцээнд Шах Ру Ханы баг талбайн эзэн багийг ялснаас тус цэнгэлдэхийн ажилтан түүнд уураа гаргасан хэмээн жүжигчин ярьжээ. Шах Ру Хан тэмцээнийг үзэж амжаагүй бөгөөд ангийнхантайгаа тэмцээн үзсэн хүүхдээ авах гэж очсон байжээ.

Шах Ру Хан Болливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд 70 гаруй кино, телевизийн шоунд тоглосон аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж