Gallaxy S III ирэх сард хэрэглэгчдэд очно

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Gallaxy S III ирэх сард хэрэглэгчдэд очно

Samsung компанийн шинэ бүтээгдэхүүн Samsung Galaxy S III ухаалаг гар утас интернэтийн томоохон дэлгүүрүүдийн нэг болох Amazon.com сайт дээр 800 амдолларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэллээ.

Одоогоор Amazon сайт урьдчилсан захиалга авч байгаа ба ирэх зургадугаа сарын 1-нээс захиалагчдад барааг нь хүргэж өгч эхлэх ажээ. Захиалгын тоо хэдэн саяар тоологдож байгаа учраас эхэлж захиалсан хүмүүсийн бараа эхний долоо хоногт эзэндээ очих юм байна. Харин сүүлийн захиалагч нар 2-3 долоо хоног хүлээх шаардлагатай аж.

Хэрвээ та Samsung Galaxy S III-ийг худалдаж авахаар төлөвлөж байгаа бол яг одоо захиалгаа өгөөрэй.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж