Хурал хаалттай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Хурал хаалттай үргэлжилж байна

АН-ын ҮЗХ-ны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хурал хаалттай болж байгаа юм. Сэтгүүлчдийг хурлын танхимын ойр орчмоор явуулахгүй намын ажилтнууд “хамгаалалт”-ад гарчээ.

Одоогийн байдлаар нэр дэвшүүлэх ажиллагаа эхлээгүй бөгөөд нам дотор нэр дэвшүүлэх эсэх талаар “шантаж” их байгаа тухай гишүүдийн зүгээс гомдол гарч нэлээд халуун, хурц үг хэлцгээж байгаа гэсэн сураг байна.

АН ч, МАН ч нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа ихээхэн нууцалж байгаа нь аль аль талын нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх хүртлээ хав дарж “гэрэл цохиулахгүй” байх гэсэн тактик гэж үзэж болохоор байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж