АН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

АН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя

АН-ын ҮЗХ-ны 38 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж эхний ээлжинд УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн жагсаалтыг нууц санал хураалтаар баталсан юм. УИХ-д орж ирэх хамгийн магадлал бүхий жагсаалтын эхний 10-т намын дарга Н.Алтанхуягаас гадна эрхэм гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар багтаж байна. Үүний дараа намд хашиж буй албан тушаалаараа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж нар жагсчээ. Эхний 10 дотор хоёр эмэгтэй байгаа нь ямар боловч сүүлийн парламентад бүсгүй гишүүнгүй байсан АН хоёр эмэгтэй гишүүнтэй боллоо гэж үзэж болохоор байна.  Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг нар долоо, есдүгээрт эрэмблэгдэв. Эрхэм гишүүн Ц.Баярсайхан наймд бичигдсэн бол ХХБ-ны захирал Б.Мэдрээ 10 дугаарт орлоо.

Р.Бурмаа, М.Батчимэг нараас гадна өөр найман эмэгтэй жагсаалтад багтжээ. АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяа, ҮЗХ-ны гишүүн Н.Байгальмаа, Д.Болор, н.Сувдаа, Ц.Энхтуяа, Б.Үүрийнтуяа, Монгол телевизийн захирал Ц.Оюундарь нар жагсаалтад багтаад байна. Олон жил төр түшсэн эрхэм гишүүн Р.Гончигдорж, Л.Гансүх нар листийн эхний 15 дотор багтлаа.

Жагсаалтаар нэр дэвшигчид:

  1. Н.Алтанхуяг
  2. З.Энхболд
  3. Х.Тэмүүжин
  4. Ч.Сайханбилэг
  5. Д.Эрдэнэбат
  6. Ш.Түвдэндорж
  7. Р.Бурмаа
  8. Ц.Баярсайхан
  9. Р.Гончигдорж
  10. М.Батчимэг
  11. Б.Мэдрээ
  12. Л.Гансүх
  13. Б.Ургамалцэцэг
  14. А.Гансүх
  15. Г.Байгальмаа
  16. П.Ганхуяг
  17. Х.Батырбек
  18. Р.Эрдэнэбүрэн
  19. З.Нарантуяа
  20. Ж.Батболд
  21. С.Сувдаа
  22. Л.Пүрэвсүрэн
  23. Ц.Энхтуяа
  24. Б.Баттүвшин
  25. Д.Үүрийнтуяа
  26. Б.Батбилэг
  27. Ц.Оюундарь
  28. Б.Ариунболд

Тойрогт нэр дэвшигчид:


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж