Лади Гага тоглолтоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Лади Гага тоглолтоо цуцалжээ

Lady Gaga Индонезийн нийслэл Жакартад хийхээр төлөвлөсөн тоглолтоо исламийн шашинтнуудын заналхийлсэн сүрдүүлгээс болж цуцалжээ. Түүний тоглолт зургадугаар сарын 3-ны өдөр  Gelora Bung Karno цэнгэлдэх хүрээлэнд болох байсан юм. Lady Gaga-гийн тоглолтын 52000 ширхэг тасалбар хэдийн зарагдсан байжээ. “Исламийн шашнийг хамгаалагч” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хөдөлгөөнийхөн түүнийг “Чөтгөрийн элч” хэмээн нэрлэж, тоглолтыг түйвээхээр тасалбаруудыг нь худалдаж авсан хэмээн заналхийлсэн юм.

Уг нь албаны хүмүүс Lady Gaga-д “Born This Way Ball” тоглолтынхоо исламын шашныг гүтгэж доромжилсон утгатай зарим дуунуудыг хасвал тоглолтыг нь зөвшөөрнө хэмээж байсан юм. Гэвч Lady Gaga болон түүний ивээн тэтгэгч нар тоглолтыг өөрчлөхийг хүсээгүй байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж