Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Оцон шувуу зугтжээ

Япон улсын нийслэл Токио хотын усан цөөрөмд  хоёр сартайгаасаа өссөн оцон шувууг далайд нь буцаан тавьжээ. Хамболт нэртэй оцон шувуу Токиогийн далайн паркт өсч торнисон аж.  Оцон шувуу Токиогийн далайн тохойд маш хурдан хугацаанд  сэлж сурсан ч амьтан сургагчдаасаа зугтжээ. Түүний дараа  нэг настай оргодол шувууг  амьтан сургагчид нэгэн голоос олж  авчээ. Тэд оцон шувууг Токиогийн далайн паркаас далайд тавихаар болсон хэмээн БиБИСи телевизэд мэдэгдсэн байна.

Хамболт оцон шувуу  Токиогийн далайн тохойд 337 долоон хоног сэлж байгаа ч жин нь хасагдаагүй, биеийн байдал нь хэвийн байгаа юм байна.  Оцон шувууг далайн паркаас оргох үед тус далай паркын ажилчид түүнийг эргүүлэн олж авахаар  хүчээ дайчлан ажилсан  байна.  Японы далайн эргийн хамгаалагчид түүнийг хамгаалж байгаа ба далайн паркын 135 шувууны нэг нь Хамболт нэртэй энэхүү оцон шувуу юм.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж