Нүдний хагалгааг үнэ төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Нүдний хагалгааг үнэ төлбөргүй хийнэ

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв гадаадын олон байгууллагатай хамтарч, эмчилгээ сувилгааны чиглэлээр санал хүсэлтээ уламжилж ажилладаг аж. 2010 онд Өвөрхангай, Ховд аймгууд Virtae Foundation хэмээх олон улсын буяны байгууллагад хүсэлт гаргаж харааны бэрхшээлтэй иргэдийг үзлэг оношилгоо, хагалгаанд хамруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг  хүсчээ. Тэгвэл хоёр жилийн дараа тус байгууллага хүсэлтийг хүлээж авснаар Ховд болон баруун бүсийн харааны бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй  үзлэг оношилгоонд хамрагдаж, хагалгаанд орох боломж бүрдэж байна. Тус буяны байгууллага нь улс орнуудад  очиж үнэ төлбөргүй оношилгоо хагалгаа хийдэг ажээ. Энэ удаад Ховдод хагалгааны зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирж БОЭТ-д ажиллаж байна. Энэхүү үнэ төлбөргүй хагалгаа, оношилгоонд Баян-Өлгий аймгаас 70 гаруй иргэд, Увс аймгаас 80, Ховд аймгаас 250 гаруй харааны бэрхшээлтэй иргэд хамрагдах юм.

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж