Цагдаагийн дарга нарыг шийтгэв

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нарыг шийтгэв

Казахстаны цагдаагийн албаны ажилтнуудад Жанаозен хотноо гарсан үймээнийг дарахад эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зүйл ангиар урт хугацаагаар хорих ял өгчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан үймээнээр 15 хүн алагдаж, 100 гаруй хүн шархадсан юм.

Цагдаагийн таван ажилтан түүний тоонд Мангистаус мужийн Дотоодыг хамгаалах газрын орлогч дарга Кабдыгали Утегалиев, мужийн хэт даврагчидтай тэмцэх тасгийн дарга Бекжан Багдабаев, Жанаозен хотын Дотоодыг хамгаалах газрын нэгдүгээр орлогч дарга Ерлан Бакыткалиулы нарыг 5-7 жилээр хорин хөрөнгийг нь хураах шийдвэрийг шүүх гаргасан байлаа. Мөн тэдний хууль хяналтын байгууллагад удирдах албан тушаал эрхлэх эрхийн таван жилээр хасчээ.

Казахстаны Ерөнхий прокурор Жанаозены үймээний үеэр цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн ч зарим тохиолдол галт зэвсэг ба тусгай хэрэгслийн ашигласан нь хэм хэмжээнээс давсан гэж өмнө нь мэдэгдэж байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж