Го даамын анхны тэмцээнд Ц.Сансар тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Го даамын анхны тэмцээнд Ц.Сансар тэргүүллээ

Монголын даамын холбоо, солонгосын бадүг тоглогчид, Монгол дахь БНСУ-ын бизнес эрхлэгчдийн нийгэмлэгээс Олон улсын бадүгийн анхдугаар тэмцээнийг тавдугаар сарын 26-нд зохион байгууллаа. БНСУ болон Японд өндөр төвшинд хөгжсөн го даамын олон улсын чанартай тэмцээнийг ийнхүү анх удаа зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 64 тамирчин оролцсон байна. Анхны тэмцээний аваргаар Ц.Сансар тодорсон бол И Гуан Ху (БНСУ), Моримото (Япон) нар удаалжээ. 

Дашрамд дуулгахад, ирэх есдүгээр сард Го даамын улсын аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд тус тэмцээнээс 2013 оны танхимын Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.  

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж