Уур амьсгалын өөрчлөлтийг хүмүүс ойлгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийг хүмүүс ойлгохгүй байна

Цаг агаарын өөрчлөлтөнд эргэлзсэн байдалтай ханддаг хэсэг бол ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар дорвитой  мэдээлэл аваагүй байдаг.  Гэвч саяхны нэгэн  шинэ судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөнд эргэлзээтэй ханддаг хүмүүс нь уур амьсгалын өөрчлөлт болно гэдэгт ямар ч эргэлзээгүй ханддаг хүмүүсээс илүү өргөн хүрээний мэдээлэлтэй байжээ. 

АНУ-ын 1500 хүн оролцсон энэхүү судалгаанаас  дээрх сонирхолтой хариу гарсан байна.

Шинжлэх ухаан, математикийн энгийн ойлголт бүхий уг судалгааны асуултанд  уур амьсгалын өөрчлөлтөнд  эргэлзээтэй ханддаг хүмүүс ямар ч эргэлзээгүй  ханддаг хүмүүстэй харьцуулахад 57% буюу илүү өргөн мэдээлэлтэй байсан байна.  Судалгааны үр дүнг хэмжихдээ судлаачид АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Сангаас боловсруулсан тестийн загвараар явуулсан байна. Тухайлбал Судалгааны асуултууд  нь “электронууд атомоос жижиг”  гэсэн асуулт дээр “Үнэн, Худал” гэсэн хариултыг  сонгох хэлбэрийн   энгийн асуултууд байсан бөгөөд  судалгаанд оролцогчдын хариултын үр дүнг тоон үзүүлэлтээр гаргажээ.
 
Яалын Их Сургуулийн сэтгэл судлаач профессор  Дэйн Кахан хэлэхдээ дээрх судалгаанд гарсан хүмүүсийн саналын энэхүү зөрүүтэй байдал нь олон нийтийн дунд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт хангалтгүй  гэсэн үр дүнг харуулж байна.  Иймээс олон нийтийн  дунд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх  мэдээллийг хүргэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий баримт , туршилтын үндсэн дээр нотлогдсон  үнэн зөв мэдээллээр  хангах хэрэгтэй хэмээн мэдээлэлжээ.
 

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж