“Барселона” Евро лигийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Барселона” Евро лигийн аварга болов


Испанийн “Барселона” өчигдөр Парис хотноо “Олимпиакос”-ыг 86:68 харьцаатай хожсоноор долоон жилийн дараа Евро лигийн аваргаар өргөмжлөгдлөө. Тоглолтод Хуан Карлос Наварро 21 оноо, таван удаагийн самбараас бөмбөг авалт, гурван оновчтой дамжуулалт гүйцэтгэж, багаа тэргүүлсэн байна. Тэрбээр мөн шөвгийн дөрвийн MVP буюу үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм. Тоглолт эхлээд “Барселона” 10:0-ээр хошуучилж эхэлсэн бөгөөд эхний үе 28:19 харьцаатай испаничуудын давамгайллаар өндөрлөсөн байна. Грекийн элит баг “Олимпиакос” тоглолтын туршид өрсөлдөгчийнхөө хурдан довтолгоог зогсоож чадаагүй юм.

Харин хүрэл медалийн төлөө ОХУ-ын “ЦСКА”, Сербийн “Партизан” нар ширүүн өрсөлдөж, орос ах нар өрсөлдөгчөө 90:88 харьцаатай буулган авчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж