Нийслэл шилдэг хүүхдүүдээ шагналаа

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Нийслэл шилдэг хүүхдүүдээ шагналаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл шилдэг
хүүхдүүдээ шагналаа. Олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүн байр
эзэлж, алтан медалийн эзэд болсон 26 сурагчид өнөөдөр Нийслэлийн Засаг
даргын нэрэмжит шагналыг гардуулсан юм. 

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаснаар жил бүр хот
болон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан 9, 11 дүгээр ангийн
сурагчдыг хотын даргын нэрэмжит шагналаар урамшуулж байхаар болсон. Энэ
жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 73 хүүхэд улсын 11 төрлийн
олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багаараа улсад түрүүлэн
нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн юм. Мөн багш нараас улсын олимпиадад
амжилттай оролцож, англи хэл, хими, математик, физик, биологийн багш
нар алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Хот болон улсын олимпиадад шавь нараа сайн бэлтгэж, амжилттай
оролцуулсан багш нарыг мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар шагналаа.

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж