Б.Ангирмаагийн шинэ сонголт

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Б.Ангирмаагийн шинэ сонголт

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын охид болох Б.Мөнгөлдэй, Б.Мишээл нар өвөрмөц, ховор стиль имижээр бусдаас ялгардаг. Сүүлийн үед харьцангуй нам гүм байсан тэдний эгч нь болох Мишээлтэй продюсер Б.Ангирмаа хамтран ажиллахаар болжээ. Тэрбээр “Би урьд нь ч хэлж байсан. Монголын рок поп ертөнцөд шинэ залуу соло дуучдыг бэлтгэж, халаа сэлгэх хэрэгтэй. Тиймээс ч соло дуучинтай хамтран ажиллахаар болсон” хэмээжээ.

Дуучин, дизайнер, дээр нь чамгүй сайн стилист гэгддэг Б.Мөнгөлдэй, Б.Мишээл нар ТМ телевизээр M&M хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэж, таван жилийн хугацаанд үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэд одоогоор Швейцарьт суралцаж байгаа бөгөөд тун удахгүй шинэ клипийн ажилдаа шуурхайлахаар бэлтгэж байгаа гэнэ.

М.Айри
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж