Казахстанд үндэсний гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Казахстанд үндэсний гашуудал зарлалаа

Казахстаны хилийн “Арканкерген” пост дээр гарсан хэрэг явдалтай холбогдуулан тус улсад өнөөдөр үндэсний гашуудал зарлаж байгаа аж. Өнгөрсөн сарын 30-нд тус улсын зүүн өмнөд хилийн пост дээр 15 хилчин амь үрэгдсэн эмгэнэлт явдал болжээ. Амь үрэгдэгсдийн нэг нь орон нутгийн ой хамгаалагч байв. Хэрэг явдлын учир шалтгааныг одоо хэр тогтоогоогүй байгаа бөгөөд янз бүрийн таамаглал байна.

Тухайлбал, заставт гадны халдлага болсон, эсвэл хилчдийн хоорондын таагүй харилцаанаас үүдэлтэй гэхчлэн ярьж байна. Энэ заставт нийтдээ 15 хилчин байсан бөгөөд одоогоор нэг хилчнийг эрж хайх ажил үргэлжилж байгаа аж. Ерөнхийлөгч Н.Назарбаев хэргийн шалтгааныг гадны халдлага хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд түүний тушаалаар мөрдөн шалгах тусгай комиссыг байгуулаад байна.

П.ДОРЖ
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж