7,5 сая хүүхэд фейсбүүк хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

7,5 сая хүүхэд фейсбүүк хэрэглэдэг

Фейсбүүк сайт 13-аас доош насны хүүхдийг бүртгүүлэхийг хориглосон. Гэтэл тэд эцэг эхийнхээ зөвшөөрөлтэйгээр сайтад нэвтэрч байна. 2011 оны хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд 13-аас доош насны 7,5 сая хүүхэд уг сайтыг ашигладаг гэсэн тооцоо гарчээ.

Тэдний гуравны нэгийг 11 настанууд харин талаас илүүг нь 12 настнууд эзэлж байжээ. Facebook компаниас авч хэрэгжүүлж байгаа Аюулгүй байдлын төлөвлөгөө нь хүүхдүүдийг олон найзтай болж холбоо тогтоох болон гэр бүлийнхэнтэйгээ харьцахад нь нууцыг хадгалж, аюулгүй байдлыг хангадаг байна.

“Интернэтэд орж байгаа хүүхдүүдийг  хязгаарлах нь хэцүү ялангуяа эцэг эх нь  хүүхдүүдээ интернет ашиглахыг зөвшөөрч байгаа тохиолдолд” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Харин иргэдийн зүгээс бага насны хүүхдүүдийг тоглоомоороо татаж, ашиг олох хэрэгсэл болгож байна гэж фейсбүүк компанийг буруутгаад байгаа аж.

Ш.Саранчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж