”Их дөрвөл” шигшээ наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

”Их дөрвөл” шигшээ наймд шалгарлаа

Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох "Ролланд Гаррос" буюу “Францын нээлттэй тэмцээн” арав дахь өдрөө үргэлжиж байна. 1891 оноос гараагаа эхэлж өдгөө 111 дэх жилтэй золгож буй тус тэмцээний тэмцээний шагналын сан 17,71 сая евро ажээ.

Өчигдөр тус тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолт дуусаж шигшээд наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо.

Эмэгтэйчүүдийн хувьд нэг, хоёрдугаар тойргоос эгч, дүүс Уильямсууд хасагдаад байсан бол тэдний араас Францын Марион Бартоли, Сербийн Елена Янкович, Италийн Франческо Скьявоне нарын шилдэгүүд тэмцээнээ дуусгаад байсан билээ. Тэгвэл дөрөвдүгээр тойрогт дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Викториа Азаренко Словакийн Доминика Цибулковад 2:6, 6:7-гоор, ОХУ-ын Светлана Кузнецова Италийн Сара Эрранид 0:6, 5:7-гоор ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Ганцаарчилсан төрлийн шигшээ наймд шалгараад буй Италийн Сара Эррани хосын төрөлд нутаг нэгт Роберто Винчи хослон тоглож хагас шигшээд шалгарсан байна. Тэд өчигдөр ОХУ-ын хосыг буулган авч хагас шигшээд Испаний хостой оноолт таарсан аж.

Мөн өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Хятадын На Ли чансааны 142-т эрэмбэлэгдэж буй Казакстаны Ярослав Шведовад 6:2, 2:6, 0:6-ийн харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа. ОХУ-ын Ярослав Шведова Казакстан улсын нэрийн өмнөөс тоглож байгаа бөгөөд тэрбээр хосын төрөлд ч шигшээ наймд шалгараад байна.

Ингээд шигшээ наймын оноолтыг танилцуулья.

Словакийн Доминика Цибулкова (15) & Австралийн Саманта Стосур (6)

Италийн Сара Эррина (21) & Германы Анжилья Кербер (10)

Казакстаны Ярослав Шведова (142) & Чехийн Петра Квитова (4)

Эстоны Кайя Канепи (25) & ОХУ-ын Мария Шарапова (2)

Эрэгтэйчүүдийн хувьд сүүлийн хоёр жил дэлхийн чансааны топ дөрөвт бичигдэж буй Сербийн Новак Жокович, Испаний Рафаэль Надаль, Швейцарийн Рожер Федерер, Их Британы Энди Мюррей шигшээ наймд шалгараад байна. Харин эднээс дөрөвдүгээр тойрогт Сербийн Новак Жокович хүндхэн тоглолтыг хийж ялалт байгуулсан бөгөөд тэдний хувьд 1/4-н шигшээд хүндхэн учраанууд хүлээж байна.

Сербийн Нован Жокович (1) & Францын Жо Уильфред Цонга (5)

Швейцарийн Рожер Федерер (3) & Аргентиний Хуан Мартин Дель Потро (9)

Испанийн Дэвид Феррер (6) & Их Британы Энди Мурруй (4)

Испанийн Рафаэль Надаль (2) & Испанийн Николас Альмогри (12)

Өнөө шөнө наймны нэг шигшээгийн эхний тоглолтууд болох бөгөөд Сербийн Жокович Францын Цонга болон Швейцарийн Рожер Федерер Аргентиний Хуан Мартин Дель Потро нарын шилдэгүүүдийн тулаан үргэлжлэх билээ. Федерер, Потро нарын хувьд 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд
таарч байхад Потро илүүрхэж анхныхаа "Их дуулга"-ын цомыг хүртэж байсан юм. Энэ жилийн “Ролан Гаррос”-т Швейцарийн Рожер Федерер “Их дуулга”-ын 236
дахь ялалт байгуулснаар үнэмлэхүй амжилт тогтоогоод байгаа билээ.

Мөн Словакийн Цибулкова & Австралийн Стосур болон Италийн Сара Эррина Германы Кербер нарын тоглолт болох билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж