Автомат жолоодлоготой автомашиныг туршив

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Автомат жолоодлоготой автомашиныг туршив

Испани улсын хурдны зам дээр дэлхийд анх удаагаа бүрэн автомат жолоодлоготой автомашин 200 км зам тууллаа. Энэхүү туршилтын үеэр гурван суудлын болон ачааны автомашин оролцсон байна. Туршилтанд оролцсон эдгээр автомашинуудыг радар болон лазер зам чиглүүлэгч төхөөрөмжүүдээр тоноглосон байна.  Аялалын үеэр ”зорчигч жолооч“ хэрхэн сонин уншин явж байгааг та дүрс бичлэгээс харж болно. Туршилтын явцад автомашинууд 85 км/цагийн хурдтай явсан аж. Эдгээр автомашинууд бүгд бүрэн автомат жолоодлоготой боловч тэдгээр нь жолоочтой автомашиныг дагаж явсан байна. Доорх дүрс бичлэгээс та ”зорчигч жолооч“ хэрхэн түгшүүртэй байдал гаргаж байгааг анзаарах болно. Бид жолооны ард сууж байхдаа тамхи татах, нүүрээ будах, мессеж бичих, утсаар ярих гэх мэт олон болчимгүй үйлдэл хийснээс зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ирээдүйд бид жолоочгүй тээврийн хэрэгсэлээр зорчих нь зам тээврийн осол гарах эрсдэлийг багасгаж ач холбогдолтой юм. Туршилтанд Volvo компаний ХС60, V60 болон S60 маркийн автомашинууд оролцсон байна. Төслийн багийнхан дараагийн туршилтаараа шатахуун зарцуулалтанд санаа тавих болно гэжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.ulemj.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж