Залуу язгууртнууд баяраа хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Залуу язгууртнууд баяраа хэтрүүлжээ

Их Британийн хатан хаан II Элизаветагийн угсаа залгамжилсны 60 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концерт уржигдар болж өнгөрчээ. Букингемийн ордонд болсон концертын үеэр Английн залуу язгууртнууд төрийн далбаагаа өргөн, дуучдыг даган дуулж байж. Их Британид Сэр хэмээн өргөмжлөгдсөн домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол МакКартнигийн найруулсан концертод Английн бараг бүх алдартнууд цугласан байна. Хатан хааны “очир алмазан ой”-д зориулсан концертын маргааш өглөө  Англичуудын эрхэм дээдэс II Элизавета огтхон ч ядарсан шинжгүй, ердийнхөөрөө сүр жавхлантай харагдаж байсан бол хатан хааны гэр бүлийн залуу язгууртнууд баяраа хэтрүүлсэн нь илт харагдаж байсан гэнэ. Хунтайж Вилльям, түүний эхнэр Кейт Миддлтон, хунтайж Харри нар нойргүй хоносноос өглөө нь Гэгээн Павелын цогчин дуганд 75 минут үргэлжилсэн талархлын баярын арга хэмжээнд нойрмоглон, залхсан шинжтэй сууж байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж