Уолт Дисней түргэн хоол сурталчлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.06-нд нийтлэгдсэн

Уолт Дисней түргэн хоол сурталчлахгүй

Алдарт Уолт Дисней “Хүнсний стандартыг шинэчилснээр АНУ-ын өсвөр үеийнхний асуудал болоод байгаа таргалалттай тэмцэх боломжтой. Хэдийгээр шинэ  журмын үр дүн нь 2015 он хүртэл мэдэгдэхгүй ч Уолт Дисней түргэн хоолыг хэрхэн хязгаарлаж хориглохоос үр дүн нь шалтгаална” хэмээн мэдэгджээ.

Түргэн хоолны газрууд 12-оос доош насны хүүхдэд чиглэсэн түргэн хоол болон чихэрлэг ундааны зар сурталчилгаанд нэг жилд нэг тэрбум ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа байдаг гэнэ. Тийм ч учраас Уолт Дисней 10 ба түүнээс их хэмжээний чихрийн агууламжтай эрдэнэ шиш,  600-аас дээш илчлэгтэй мах сурталчлахгүй байхаар шийдсэн байна. Түүнчлэн цаашид чихэрлэг ундаанаас гадна натри ихтэй бүтээгдэхүүн сурталчлахгүй аж.

Уолт Дисней компанийн гүйцэтгэх захирал Боб Игер “Магадгүй зар сурталчилгааны орлого багасах байх. Гэхдээ түргэн хоолны газрууд стандартад тохирсон шинэ бүтээгдэхүүн нэмж гаргах биз ээ” гэжээ.

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама хүүхдийн таргалалтай тэмцэх ажилд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд энэхүү төлөвлөгөөг сайшаан хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт энэ төрлийн өөрчлөлтийн эхлэлийг тавьж Америкийн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг чихэр их хэмжээгээр агуулсан ундааг зоогийн газар, хүргэлтийн үйлчилгээ, кино театр болон спортын газруудад худалдаалахыг хориглосон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж