Дэвид Феррер хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.07-нд нийтлэгдсэн

Дэвид Феррер хагас шигшээд шалгарлаа

Талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээнийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Тэмцээний 12 дахь өдөр буюу өчигдөр Испаний Дэвид Феррер Их Британы Энди Муррейг 6:4, 7:6, 6:3, 6:2-ийн харьцаагаар буулган авч хагас шигшээд шалгарлаа. Энэхүү тоглолт гурван цаг 45 минут үргэлжилсэний эцэст Феррер ялалт байгуулсан байна. 2003 оноос мэргэжлийн теннисний гараагаа эхэлсэн Феррер өдгөө дэлхийд зургаад эрэмбэлэгдэж буй ч “Их дуулга”-д хамгийн өндөр амжилтаа үзүүллээ. Олонхийн таамаглаж байснаар “Их дөрвөл” буюу дэлхийн чансааг тэргүүлж буй топуудыг хагас шигшээд үлдэнэ гэж таамаглаж байсан ч Дэвид Феррер илүү байж Энди Муррейг нутаг буцаалаа. Феррер хагас шигшээд нутаг нэгт “Их дуулга”-ын арван түрүүт Рафаэль Надальтай тоглох билээ.

Хагас шигшээ тоглолт маргаа буюу VI.07-нд болно.

Сербийн Новак Жокович (1) & Швейцарийн Рожер Федерер (3)

Испанийн Дэвид Феррер (6) & Испанийн Рафаэль Надаль (2) 

Эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга, тус тэмцээний зургаад эрэмбэтэй Саманта Стосур (6) болон Италийн Сара Эррина (21) нар шалгараад байсан бол нөгөө хэсгээс дөрөвт эрэмбэтэй Чехийн Петро Квитова болон ОХУ-ын Мария Шарапова нар шалгарлаа. Чехийн Квитова Казакстаны Шведоваг 3:6, 6:2, 6:4-өөр, “Их дуулга”-ын гурван түрүүт, энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий дэд аварга ОХУ-ын Мария Шарапова Этоны Канетийг 6:2, 6:3-ийн харьцаагаар буулган авч хагас шигшээд шалгарсан байна.

Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт өнөө шөнө болж шигшээд өрсөлдөх теннисчид тодорно.

Австралийн Саманта Стосур (6) & Италийн Сара Эррина (21)

Чехийн Петра Квитов (4) & ОХУ-ын Мария Шарапова (2)

Эмэгтэйчүүдийн хагас шигшээ т

Эмэгтэйчүүдийн хувьд энэ жил шинэ аварга төрөх нь тодорхой боллоо. Харин ганцаарчилсан төрлийн хагас шигшээд шалгараад буй Италийн Сара Эррина хосын төрлийн шигшээд мөн шалгараад байна. Хосын төрөлд дөрөвт эрэмбэлэгдэж буй Сара нутаг нэгт Винситэй хослон тоглож байгаа бөгөөд оны анхны "Их дуулга" Австралийн нээлттэй тэмцээний шигшээд ОХУ-ын хос Светлана Кузнецова, Вера Звонарева нарт ялагдаж  (7:5, 4:6, 3:6) байжээ. 

“Ролланд Гаррос”-ын шагналын сан 17,71 сая евро бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 1,25 сая евро хүртэх бол хосын төрлийн аваргууд 340 мянган еврогийн шагнал хүртэх аж.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж