2000 жилийн дараа бид ямар болох вэ?

2010 оны 5 сарын 11

Нүд. Агаарын бохирдлоос болж хүний нүд хэмжээгээр жижиг болно, яг гахайны нүд шиг. Тунгалаг мембран нь (одоо нүдний дотор буланд байдаг) хэмжээгээр томорч нүдний хоёр дахь зовхи нь болно.

Хамар. Хэмжээгээр томорч агаарыг шүүх олон тооны агуй, нүнхий системтэй болно. Дээрх шалтгаанаар бас хамар дахь үс өтгөн, урт болно.

Уушиг. Хэмжээгээр томорч олон тооны судасны системтэй болно. Ингэж гаднах агаараас багахан хэмжээний О2-ийг нь ялгаруулж авна.

Элэг. Цусыг цэвэршүүлэх үүрэгтэй энэ эрхтэн нь маш том хэмжээтэй болно. Ингэж байж хорт бодисуудыг шүүх юм.

Арьс. Агаар дахь химийн бохирдлоос түлэгдэхгүйн тулд хүний арьс эвэршсэн хатуу болно.

Аппендикс. Хоол боловсруулах ажлын эрхтэн болно. Тэр үед хүн төрөлхтөн ургамалын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Агаарын бохирдлоос болж махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй болно.

Үргэлжлэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна