Төрийн ордонд хүүхдийн төлөө хуралдаж байна

2010 оны 5 сарын 11

Төрийн ордонд өнөөдөр 11 цагаас Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Шадар сайд,  М.Энхболд даргалан хийж байна. Тус хурлаар “Хүүхдийн төлөө сан”-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцэж байна. Уг сан 2007, 2008 оны сангийн зарцуулалтын тайлан гаргаагүй байна. Учир нь дээрхи онуудад Хүүхдийн төлөө сан нь улсын төсвөөс санхүүжигдээгүй, 2008 оны Засгийн газрын 06 дугаар сарын 25-ны өдрийн 261 тоот тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсан аж. Харин Хүүхдийн төлөө санд ирсэн хүүхдийн хөгжил хамгаалал, оролцооны чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэж 813 сая төгрөгний саналыг 2009 онд төсөвт тусгахаар Сангийн яаманд хүргүүлсэн нь 288 сая төгрөг болж ирсэн ч тухайн үед улсын төсвөөс 88 сая төгрөгийг, бусад эх үүсвэрээс 200 сая төгрөгөөр санхүүжүүлхээр болсон аж. Гэтэл санхүүгийн хямралаас болж 37,2 сая төгрөг болж буурсан бөгөөд улсын төсвөөс 25,5 сая төгрөг болж буурч ирсэн гэнэ. Харин тус мөнгийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын захиргааны зөвлөл хуралдан 10 үйл ажиллагаанд хуваарилан хүргүүлсэн гэсэн тайлан гаржээ.

Б.Алтансүх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна