Браун Лейборист намын лидерээс огцорно

2010 оны 5 сарын 11

Их Британийн ерөнхий сайд Гордон Браун энэ сарын 10-нд мэдэгдэхдээ Лейборист намын тэргүүний ажлаа намын бага хурал болох есдүгээр сараас өмнө өгнө гэсэн тухай AFP мэдээлжээ.
Брауны хэлснээр тэр намын лидерийг сонгон шалгаруулах ажиллагааг эхлүүлэхийг намаасаа гуйгаад өөрөө сонгуульд нь оролцохгүй гэсэн байна. Ерөнхий сайд тус орны шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар Либерал ардчилсан намтай хэлэлцээр хийх хүсэлтэйгээ хэлсэн байна. Одоо энэ асуудлаар Либерал ардчилсан нам консерваторуудтай яриа хэлцэлийг явуулж байгаа ажээ.
Г.Браун либералуудад Их Британийн сонгуулийн системийг өөрчлөх санал тавих гэж байна. Либералуудын лидер Ник Клегг түүний мэдэгдлийг хэлэлцээрийн “чухал элемент” гэж нэрлэсэн байна.
Энэ сарын 6-ны өдөр болсон парламентын сонгуулиар Их Британийн гурван гол намын аль нь ч Их Британийн парламентын доод танхимд дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний санал авч чадаагүй юм. Хэрэв эвслийн Засгийн газрыг байгуулж чадахгүй нөхцөл үүсвэл парламентыг тарааж шинэ ээлжит бус сонгуулийг зарлах ёстой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна