“L-Guards” цомгийн бэлтгэлдээ орлоо

2010 оны 5 сарын 11

“L-Guards” хамтлагийн залуус шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд анхны бие даасан “Түс тас түмпэн шанага” цомгоо гаргаж өнгөрсөн нэгдүгээр сард гаргаж, сонсогчдодоо бэлэг барьсан. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд анхны бие даасан тоглолтоо хийж, өөрсдийн фэн клубтэй болсон “L Guards”-ынхан хоёр дахь цомогоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ. Тэд одоогоор дуугаа зохиож байгаа бөгөөд удахгүй цомгийн бичлэгтээ орох аж. Сонирхуулахад хамтлагийн бүрэлдэхүүнд нэгэн өөрчлөлт орсон байна. Тус хамтлагийн ахлагч Галаа Япон улсад сурахаар явсан байна.

М.Дөл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна