“Олимпийн танхим”-ын үйл ажиллагаатай танилцав

2010 оны 5 сарын 11

МҮОХ-ны Олимп судлалын төв, Баянзүрх дүүргийн “Нагано” Олимпийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын 21, 84, 102, 111, 48, 33, 97, 68, 53, 44 дүгээр сургуулиудын дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан заавар зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүллээ.
Танилцаж зөвлөгөө өгөхөд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, ОСТөвийн захирал Ж. Баасанхүү, мэргэжилтэн-арга зүйч Ц.Цэнд-Аюуш, “Нагано” олимпийн зөвлөлийн дарга Ч. Төмөрчөдөр нар оролцов. Олимпизмийн үзэл санааг сургуулиудын Олимп судлалын танхимаар дамжуулан хүүхэд багачуудад хүргэх зорилготой энэхүү арга хэмжээний үр дүн харьцангуй сайн байгаа бөгөөд Олимпийн танхимууд өөр өөрийн онцлогтой өвөрмөц ажлуудыг хийхийн зэрэгцээ бусдад туршлага болохуйц сонирхолтой хэлбэрийн ажлуудыг сургууль бүхэн зохион байгуулж байна.

Эх сурвалж: www.olympic.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна