Нямдоржсон улс тєр

2010 оны 5 сарын 11

Хууль зvй, дотоод хэргийн сайд биш, хувь улстєрч Ц.Нямдоржид улс тєрийн цєвvvн цаг тохиов. Монгол Улсын Хууль зvйн тэргvvн дэд сайдын албыг 1990-1992 онд хашсанаасаа хойш Хууль зvй, дотоод хэргийн яамыг гурав дахиа удирдаж яваа тvvнээс хурц vгсээ аядаж, тодрон товойгч имижээ бvдгэрvvлэхийг "хєшиг"-ний цаанаас дахин шаардаж эхэллээ. Ц.Нямдоржийн долоо хоног. Улс тєрийн хvрээнийхний таамаглаж буйгаар, энэ долоо хоног тvvний тухай сэдвээр адармаатайхан vргэлжилнэ. Тєрийн ордон дахь албан єрєєнд нь болсон "Боксын тулаан"-аас vvдэлтэй дуулианы vр хєврєл томрон томорсоор сайдын суудлыг нь дэнжигнvvлэх далим болоод байна. Тэрбээр "Хэрэг явдал эергээр тєгсєєсэй" хэмээн хичээнгvйлэн хvсч байна. Учир нь УИХ дахь памперстнуудын нэг Ж.Сvхбаатар биш, тvvнийг том тулаанд дуудагсад суудлыг нь тойрон бvжиглэж эхэллээ.

2003 он. Тєрийн ордонд цахилгаан утас ирэв. "Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хятадын тагнуулын албаныхантай нягт холбоотой. Тэдэнтэй нууц мэдээлэл солилцдог" гэсэн утга бvхий материал тэр vед шалаар нэг хєглєрч, эрхэм сайдыг vндэсний дайсан болгох шахсан. Гэхдээ хэрэг явдал Ц.Нямдоржийн эсрэг єндєрлєєгvй. Харин ч тvvнийг дуулианы гол баатраар єргємжилсєн генерал Ж.Баатар тэргvvтэй зарим хvн баригдаж, хоригдохдоо тулж байв. Гал мэт дvрэлзсэн хийрхэл тэгсхийгээд л намжих шиг болсон.

Гэвч олон жилийн дараа, бvр тодруулбал, тvvнийг Ж.Сvхбаатарыг "Цаашаа бай" хэмээн тvлхсэний дараахан генерал Ж.Баатар "эргэн ирж", сайдын тухай сэтгэл сэртхийм яриаг сэтгvvлчид дэлгэсэн юм. Тиймээс Ц.Нямдоржийг боксын тамирчин биш, Хятадын тагнуул хэмээх ойлголтыг зарим хvн нийгэмд дахин сэргээхийг хvсч байна. Тэд хvслээ цаасан дээр ийнхvv илэрхийлэх нь тэр. Ц.Нямдорж тэр нэгэн жилийн тийм нэгэн явдлыг дахин сэдрээхийг хvсээ гэж vv. Мэдээж хэрэг, тэрбээр "дайн"-ыг хvсээгvй. Харин тvvнийг том тулаанд дуудагсдад ийм хvсэл бий. Н.Энхбаяр болон "Элсний 13", тэрслvv 26-д. Тэгээд л гvйцээ.



"Ц.Нямдорж сайд орондоо хууль засч, огцров". Цэндийн хvvг дуэльд дуудсан удаах тулаан ширvvхэн єрнєсєн. Авлигын эсрэг хууль, Нэмэгдсэн єртгийн албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэгт vг, vсгийн засвар хийснийхээ тєлєєсєнд тэрбээр УИХ-ын даргын албанаас чєлєєлєгдсєн юм. Нэг ёсондоо огцруулах гэж улайрагчдын эсрэг "Єєрийн хvсэлтээр албан тушаалаасаа чєлєєлєгдье" хэмээх хvсэлт гаргаж, Ц.Нямдорж хэмээх улстєрчийн єргєє улс тєрийн тавцнаа тавьсан билээ. Хамгийн сонирхолтой нь тvvнийг "Хуулийг хууль бусаар зассан" гэж Vндсэн хуулийн Цэцэд єргєдєл гаргасан хvмvvс нь иргэн Д.Ламжав, Р.Бурмаа, С.Авирмэд, Ч.Хурц, Л.Цог нар. Эхний хоёр эрхмийн хувьд, Ардчилсан намын тєлєєлєл. Харин vлдсэн гурав нь єдгєє экс Ерєнхийлєгч Н.Энхбаярын талыг баримтлагчид болон хувьсчихаад байгаа юм. Тэгэхээр хаанаас шидсэн чулуу Ц.Нямдоржийг дайрлагад єртvvлж байсан нь тов тодорхой. Энэ талаар мань хvн УИХ-ын даргын албаа єгєх vедээ тэсэлгvй хэлсэн удаатай. Чингэхдээ Vндсэн хуулийн Цэцийг улстєржсєн институци гэж дvгнэхээ ч мартсангvй.

"Л.Гvндалай гишvvн 2003 онд намайг "Тагнуул" гэж зарлаж байхад энэ хэрэгт холбоотой хоёр хvн зугтаж, хоёр cap алга болсон ч П.Очирбат гэдэг хvний хvргэний гэрээс олдсон юм. Vндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг та нарын яриад байдаг сонирхлын зєрчилтэй П.Очирбат гэдэг хvн оролцон гаргаж байгаа. Тиймээс би Цэцийн бvрэлдэхvvнийг шударга бус, ашиг сонирхлын зєрчилтэй гэж vзэж байна". Энэ бол єдгєєгийн Хууль зvй, дотоод хэргийн сайдын тухайн vед Цэцийн шийдвэртэй холбогдуулан хийсэн мэдэгдэл. Гэхдээ УИХ-ын даргын албаа єгч буйгаа чуулганы танхимд мэдэгдэхдээ хэлсэн vг нь олон нийтийн дунд жинхэнэ дуулиан болж байлаа. Нийтээрээ тvvн рvv харц чиглvvлсэн тэр мєчид тэрбээр Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаяр єєрийг нь огцруулах захиалга єгснийг тодотгоод "УИХ-ыг тал, талаас нь боорлон дайрч, хийсэн болгоныг нь хараар будан шийдвэрvvдийг нь Vндсэн хууль зєрчєєгvй байсан ч зєрчсєн хэмээн лvндэгнэж, бvр онц бvрэн эрхэд нь халдах замаар засаглалын хэлбэрийг солих улс тєрийн башир vйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ нь хэрэг дээрээ Монголын ардчиллыг нухчин дарж, улс орныг нэг хvн, тvvнийг тойрсон бvлэглэлийн эрхшээлд оруулах оролдлого яах аргагvй мєн" хэмээн мэдэгдэж, алх, ширээ хоёроо орхисон удаатай.

Ц.Нямдоржсон улс тєрийн энэ тулаан Сэлэнгэ аймагт болсон Ми-8 нисдэг тэрэгний ослын тухай дуулиан дор бvдгэрч, хэсэгтээ намжсан билээ. Гэхдээ "Монголын ардчиллын амин сvнс болох парламентат ёс руу дайрах нэг vндсэн объект нь УИХ-ын дарга Цэндийн Нямдорж хэмээх хувь хvн болчихоод байгаа учраас би энэ цохилтыг саармагжуулах зорилгоор УИХ-ын даргын албан тушаалаас чєлєєлєгдєх хvсэлтээ гаргаж байна. Цєєнгvй жил албан тушаалын хvлээсэнд баригдаж, хэлье гэснээ хагасалж, хугасалж явлаа. Намайг энэ хvлээснээс чєлєєлж, єєрийнхєєрєє байх, vнэн vгээ хэлэх, хvнээрээ байх боломж олгосон Ерєнхийлєгч, Vндсэн хуулийн Цэц, УИХ дахь Ардчилсан намын зєвлєл болон МАХН-ын бvлгийн зарим гишvvнд баярлалаа" хэмээн спикерийн зvгээс эцсийн удаа хэлсэн vгэнд нь гаргалгаа хийхэд маш сонирхолтой дvр зураг гарч ирнэ. Ц.Нямдорж тухайн vед юу болсон, бас юу болоод єнгєрсєн ба хэрэг явдал хаанаас эхтэйг бараг нэг амьсгаагаар илчилж орхисон нь энэ. Хэрэв тvvнийг УИХ-ын дарга байхад парламентат ёс руу дайрч байсан юм бол энэ удаад Ц.Нямдоржийг ээрч буйг хамтарсан Засгийн газрыг задлах гэсэн сонирхол зарим улстєрчид байна гэж дvгнэхээс єєр аргагvй. Єєрєєр хэлбэл, гvйцэтгэх засаглалыг Ц.Нямдорж хэмээх сайдгvй болгож, хvчийг нь сулруулах замаар бутаргах тактик хэдийнэ хэрэгжиж эхэлжээ. Чухам иймээс л Ц.Нямдорж хувь улстєрчийн мэдрэмжээр хамтарсан Засгийн газрын тєлєє наминчилж буй хэрэг.

Улстєржсєн Ц.Нямдорж биш, Нямдоржсон улстєрчдийн эрин дахиад л Н.Энхбаярынхны гаргасан зураглалаар ийн єрнєж байна. УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хороо 2007 онд хуралдаж, зарим гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх эсэх талаар хэлэлцэх vед "Элсний 13" Ц.Нямдорж руу "бай"-г чиглvvлэх санаачилга гаргаж байсан юм. Тэд "Ц.Нямдорж байгаа цагт бид сайнаа vзэхгvй" гэсэн vгийг хэлэлцэж, тохиролцсон мэт хэлж байлаа. Сонирхолтой нь тэр vгээ энэ удаад ил тод хэлэхгvй байна. Харин "хєшиг"-ний цаана Ц.Нямдоржийн тухай хэлэлцэх нь чангаас чанга сонсогдох боллоо.

Тоймч С.Баттулга.
Улс төрийн тойм сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна