Маркетингийн ОУ-ын хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Маркетингийн ОУ-ын хурал болно

Монгол Улсад Маркетингийн салбар үүсч хөгжсөний 20 жил, МУИС-ийн үүсэн байгуулагдсны 70 жилийн ой, ЭЗС-ийн 65 жилийн ойд зориулан МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Монголын Маркетингийн Холбоо хамтран “Марктенгийн хөгжил, бизнесийн орчин” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргааш өөрийн байранд зохион байгуулах гэж байна. Уг хуралд бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сургалт судалгаа явуулдаг Монголын их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгуулагууд, олон улсын байгууллагын дотоод ба гадаадын эрдэмтэд, багш, судлаач, мэргэжилтэнүүдийг оролцуулан зохион байгуулах юм байна. Хурлын зорилго нь зах зээлийн системд шилжин орсон хорь гаруй жилийн хугацаанд Монгол улсад Маркетингийн шинжлэх ухаан, түүний хэрэглээ нь эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, бизнесийн болон төрийн байгууллагын хүрээнд хөгжиж ирсэн түүхэн үйл явц, бизнесийн орчны өөрчлөлт, макро ба микро маркетингийн хөгжлийн өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хандлага ба хөгжлийн хэтийн төлөвийн асуудлаар олон талт хэлэлцүүлэг явуулах, эрдэмтэн, судлаач, шинжээчдийн хийсэн судалгаа шинжилгээний үр дүнг олон нийтэд таниулан түгээхэд оршиж байгаа юм.

Уг эрдэм шинжилгээний хуралд маркетингийн хөгжлийн түүхэн үйл явц, макро маркетингийн удирдлагын асуудлууд, микро маркетингийн удирдлагын асуудлууд, бизнесийн орчны өөрчлөлт, Монгол хэрэглэгч гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “Марктенгийн хөгжил,  бизнесийн орчин” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ын хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд маргааш 09.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж