Оклахома “Өрнөд”-ийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Оклахома “Өрнөд”-ийн аварга болов

Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн плей-оффын бүсийн аваргын тоглолт үргэлжиж байна. “Өрнөд”-ын аваргын төлөөх тоглолтод “Оклахома Сити Тандер” “Сан Антонио Спэрз”-ийг 4:2-оор сөхрүүлснээр анх удаа бүсийн аварга боллоо.

ДОРНОД БҮС:

Бостон-Майами 94:90 (16:24, 24:18, 25:18, 29:30)

Бостон: К.Гарнетт 26 оноо+11 самбар, П.Пирс 19 оноо, Р.Аллен 13 оноо+7 самбар, М.Пиетрус 13 оноо, Б.Басс 10 оноо, Р.Рондо 7 оноо+6 самбар+13 дамжуулалт
Майами: Л.Жеймс 30 оноо+13 самбар, Д.Уэйд 27 оноо+6 самбар, К.Бош 9 оноо+7 самбар, М.Чалмерс 9 оноо

Цуврал 3:2

Майами хотын “American Arilines Arena”-д болсон тав дахь уулзалтад “Майами”-гийн хүчний довтлогч Крис Бош талбайдаа эргэн ирсэн нь гол үйл явдал байв. Тоглолтыг талбайн эзэд тун эрч, хүчтэй эхлүүлж, эхний үед 24:16-гаар давамгайлсан. Гэсэн ч дараагийн үед NBA-гийн хамгийн олон түрүүтнүүд 24 оноо түүж, 18-ыг алдсанаар тоог 40:42-оор ойртуулав. Харин гурав, дөрөвдүгээр үе тэнцүүхэн өрнөсөн бөгөөд эцсийн мөчид “Бостон Селтикс” өрсөлдөгчөө дөрвөн онооны зөрүүтэй сөхрүүлснээр цувралыг 3:2 болголоо. Ингэснээр “Дөлнүүд” үлдсэн хоёр тоглолтод ялалт байгуулах хүндхэн даалгавартай үлдэв. Энэхүү тоглолтод талбайн эздээс Леброн Жеймс 30 оноо түүж, 13 удаа самбараас бөмбөг авч, дабль-дабль хийсэн бол Дуэйн Уэйд 27 оноо авав. Харин бэртлээсээ эргэн ирсэн Крис Бош 14 минутыг талбай дээр өнгөрөөхдөө есөн оноо түүж, долоон удаа самбараас бөмбөг авчээ. Харин Кельтүүдээс хөгшин Их гурвал гэгддэг Гарнетт, Пирс, Аллен нар хамтдаа 58 оноо цуглуулж, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмрийг оруулсан. Харин “Бостон”-ы “тархи” Ражон Рондо 15 шидэлтийнхээ гурвыг амжилттай болгож, долоон оноо авчээ.


Сан-Антонио – Оклахома 99:107 (34:20, 29:28, 18:32, 18:27)

Сан-Антонио: Т.Паркер 29 оноо+12 дам, Т.Данкан 24 оноо+14 самбар, С.Жексон 23 оноо, М.Жинобили 10 оноо+5 самбар

Оклахома: К.Дюрант 34 оноо+14 оноо+5 дамжуулалт, Р.Уэстбрук 25 оноо+8 самбар +5дам, Ж.Харден 16 ноо+5 самбар, С.Ибака 10 оноо, Т.Сефелоша 9 оноо, Д.Фишер 9 оноо

Цуврал 2:4

Тав дахь тоглолтод талбай дээрээ хожигдож, нөхцөл байдлыг хүндрүүлээд байсан “Сан-Антонио” өчигдөр Оклахома хотод зочлон тоглолоо. Тоглолтын эхний үед Давируулууд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж, 34:20-иор давамгайлсан. Тэд хоёрдугаар үед энэхүү тэргүүллээ хадгалснаар гуравдугаар үетэй золгов. Харин сүүлийн хоёр үед Дюрант ба түүний нөхөд гайхалтай эргэн ирэлтийг хийсэн бөгөөд өрсөлдөгчөө 107:99-өөр сөхрүүлснээр анх удаа NBA-гийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. “Сан-Антонтио” цувралын хоёр тулаанд ялалт байгуулсан ч удаах дөрвөн тоглолтод дараалан хожигдсоноор хасагдлаа. Зургаа дахь тоглолтод “Оклахома”-гаас сүүлийн гурван улирлын мэргэн бууч Кевин Дюрант лидерийнхээ үүргийг нэр төртэй биелүүлж, 34 оноо түүж, 14 удаа самбараас бөмбөг авч, таван дамжуулалт өгчээ. Тэрбээр 34 онооныхоо 20-ыг нь сүүлийн хагаст авсан юм. Мөн “Аянга”-аас Рассель, Уэстбрук 25, Жеймс Харден 16, Серге Ибака 10 оноо авч, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулсан. Харин “Сан-Антоно”-гоос Тони Паркер, Тим Данкан, Стефан Жексон нараас бусад нь үүргээ тун муу гүйцэтгэсэн. Хоёр сарын өмнөөс “Давируулууд”-д ирсэн ахмад довтлогч Жексон долоон удаа гурвын шугамны ардаас шидэж, нэгээс бусдыг чулуу болгосон ч ялалт байгуулахад хангалттай байв. Багаа оройлох учиртай аргентин довтлогч Ману Жинобили үүргээ тун муу гүйцэтгэж, ердөө 10 оноо түүлээ.

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж