“Айзам” эгшиглэсээр л байх болно

2010 оны 5 сарын 11

Саяхан “UB palace” их танхимд “Айзам” хамтлагийн,  “Айзам 30 жил шилдэг дуунууд”  амьд тоглолт дөрвөн цагийн турш үзэгч фенүүдийнхээ хамт доргио болж өнгөрсөн билээ. Тоглолтыг үзэж амжаагүй хүмүүст  харамсах  хэрэггүй ээ гэж хэлж болох нь. Учир нь тус тоглолтыг зохион байгуулсан “New star”  студи тун удахгүй  монголын эстрад урлагийн түүхэнд  алтан үсгээр бичигдэх энэхүү  тоглолтын  “DVD”–г гаргах юм байна. Рок попын загалмайлсан эцэг “Айзам” хамтлагийн үе үеийн шилдэг, хит дуунууд үргэлж таны гэрт эгшиглэх нь ээ.

Г.Даш
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна