Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг

Танд
баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж,
амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ
уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа
шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа
уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр
хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн
анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг
эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо
таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо
та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч
гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч,
хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг
хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж