Монгол бүсгүй

2010 оны 5 сарын 11

Аагтай шаргал цайгаа

Ариун ханьдаа дээжилсэн

Аргал зомголоо хормойлсоор

Аяны хүмүүсийг дулаацуулсан

Алагхан бүүвэй үрсдээ

Ангир шар уургаа амлуулсан 

Аавын хүүгийн итгэлт хань

Аугаа Монгол бүсгүй

Бүрэнхий шөнөөр эртэлсэн

Бүүвэй шаргал эжий минь

Бүхийл хайрыг үрдээ өгсөн

Бүрх тэнгэрийн нар

Борхон алаг нүдэндээ

Бодлын учраа нуусан

Бүхийл амьтанын энрэгч

Бүүвэй Монгол бүсгүй

Гурваар дарсан гэзэг нь

Голын урсгал шиг намирсан

Үргэлжлэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна