Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2012.06.10-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна

Улсын хэмжээнд энэ сарын 8-нд эхэлсэн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр өндөрлөнө. Шалгалтыг энэ сарын 8-10-ны өдөр 52 төвд буюу хуваарьт багтсан сургуулиудад авах бөгөөд 13 мянга гаруй шалгалтын комиссын ажилтнууд ажиллаж байгаа юм. Үүнд, Боловсролын үнэлгээний төвийн 20 гаруй мэргэжилтэн, хянагч багш нар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн хамтран ажиллаж байна.

Шалгуулагчид өнөөдөр хуваарийн дагуу газар зүй, нийгмийн тухай мэдлэг, физикийн хичээлийн шалгалтаа өгнө.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 43087 сурагч хамрагдаж байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж