Аавдаа

2010 оны 5 сарын 11

Ширүүн бороо яг л хувинтай ус шиг асгарч миний нулимсыг далдлана. Хэдхэн мөчийн өмнө аавыгаа гомдоосон сэтгэл зүсэм үгнүүдийг жишим ч үгүй хэлчихээд зовсондоо нүд рүү чинь харж чадалгүй ийнхүү гарсан нь энэ. Бүхий л зүйлийг бодлоо. Багын дурсамж, миний алдаа.... Аав таныхаа энгэрээс зүүгдчихээд хүссэн болгон луугаа гар сарвайн уйлагнаж, харин та даруухан инээмсэглэн авч өгдөг байж билээ. Он жил ч харвасан сум шиг л өнгөрчээ... Балчир охин ч том болжээ... Цэцэрлэг, сургууль, сургуулиас амьдрал руу ...Алдаж эндэх болгонд ухаарал хайрлахад тань “Та юугаа мэдэх вэ дээ...Ямар намайг ойлгох биш” гээд л бас л хаалга саван гарсанд, ганцааранг чинь торойлгон үлдээсэнд гэнэн энэ охиныхоо алдааг уучил. Сэтгэлийнх биш шүү харин тэнэг болохоороо бодлогогүй хэлсэн алдаа минь.
Үргэлжлэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна