Ерөнхий Прокурорыг томилох саналаа хүргүүллээ

2010 оны 5 сарын 11

Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Дамбийн Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуророор томилох саналаа зөвшилцөхөөр Улсын Их Хуралд хүргүүллээ.
Д.Дорлигжавын ажил хэргийн чадвар, мэргэшил, төрийн албаны дадлага туршлага, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон байдал зэргийг харгалзан, түүнийг Улсын Ерөнхий Прокурорын албан тушаалд томилох санал гаргаснаа дурджээ.
Д.Дорлигжав одоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ахлах зөвлөхөөр ажиллаж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгөчийн тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна