Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Заяаны хань???

Заяаны хань гэж юу вэ??? Нөхөр,хар хүн, эхнэр, авгай, тогооны
хүн…

Нэг насыг хамтдаа барах хүн чинь ямар
байх ёстой вэ?

Бидний хэдэн нөхөд энэ талаар гэнэт гэнэт
хүчтэй маргадаг юмаа. Би эмэгтэй хүмүүсийн өмнөөс бичиж чадахгүй
болохоор эрчүүдийн бодлийг бичих гээд үзье.

Ерөнхийдөө сайхан хүүхэн байх ёстой юм
шиг байгаан.Хоол сайн хийдэг, гэрээ цэвэрлэдэг, хүүхдээ сайн өсгөдөг
байх ёстой юм байна л даа. Тэгээд ээж аавд нь таалагддаг. Ирэхэд нь хоол
цай хийгээд гүйдэг. Ар тал сайн даадаг, гэртээ намбайгаад сууж байдаг
цэвэр ичимтгий Монгол бүсгүй…

Би ийм ярианд байнга эсрэг дүр л
дээ.Миний яриа ихэнхдээ буруутна. Эхнэр авч үзсэн биш буруу зөрүү
зүтгэдэг л байх. За одоо миний заяаны хань ямар байх ёстой вэ? Царай зүс
нь нээх чухал бишээ ( харна л даа бас хахаха) хамгийн чухал зүйл нь
надад итгэдэг, ойлгодог, өөрийн гэсэн бодолтой, асуудал үүсэхэд цуг
шийдэж чаддаг тийм л бүсгүй. Бас жоохон хошин шогийн мэдрэмжтэй байвал
зүгээр байхаа.хэхэ. Онигоо ярисан чинь тэгээд яасан? дуусцана уу? ямар
утгатай юм? гэсэн асуултууд ирээд байвал онцгүй юмдаа.хэхэ.

Хоол хийж чаддаг үгүй нь түй ч хамаагүй.
Өндөг шарж чадахгүй байсан ч хамаагүй ээ хэхэ. Хоол унд, гэр цэвэрлэх
энэ тэр бол асуудал биш байхаа. Эр ч бай эм ч бай амиа авч явах
чадвартай холбоотой асуудлууд юм бишүү? Миний ойр хавьд байдаг хүмүүсийн
амьдралаас санаанд ордогоо бичье. Эхнэр нь тогоочоос илүү хоол хийнэ,
ямар ч  цэвэрлэгчийг бут цохино, нөхөртөө учиргүй хайртай, хүүхэдээ
хагарах гэж байгаа савангийн хөөс шиг энхрийлнэ. Даанч нөхөрөө
ойлгохгүй.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж