’’МИАТ’’-ийн ерєнхий захирлын суудал єнцєгджээ

2010 оны 5 сарын 11

"МИАТ" компанид юу болоод байна вэ гэсэн яриа гадуур тархжээ. Бvр цаашлаад тус компанийн ерєнхий захирал Р.Бат-Эрдэнэ єєрчлєгдєх гэж байгаа хэмээн шуугиж байна. Тєрийн ємчийн оролцоотой энэ компанид єрнєж буй vйл явдлын талаар нийгэм янз бvрээр хvлээн авч болох хэдий ч хэдхэн жилийн давтамжтай солигддог ерєнхий захирлын суудлын тєлєєх "далд тулаан" аль хэдийнэ эхэлсэн бололтой. "МИАТ"-ийн удирдлагууд ч єєрсдєє болдоггvй эрхмvvд байдаг гэдгийг иргэний нисэхийн салбарынхан хэлдэг. "МИАТ" нь Монголын иргэний агаарын тээвэр хэмээх сvржин нэртэй ч дотооддоо ганц ч нислэг vйлддэггvй. Дотоодын нислэгээс бид ашиг олохгvй байна. Алдагдал хvлээж байгаа учраас агаарын замаа бусдад єгье гэсээр байгаад Д.Эрдэнэбилэг захирлын vед дотоодын нислэггvй болсон. Гэтэл дотоодын нислэгийг хийж байгаа "Изинис эйрвайз", "Аэромонголия" хоёр хувийн компани болоод ч тэрvv Монголын агаарын орон зайгаас ашиг хийж чаддаг байна. Эндээс харвал "МИАТ"-ыг Монголын гэж онцгойлоод байх юмгvй мэт санагдана.


Єнгєрєгч дєрєвдvгээр сарын эхээр "МИАТ" компанийн дэд захирал З.Энхбаяр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан тул Ганц худагт саатуулагджээ гээд л шуугьсан. Ер нь тус компанийн дэд захирлаар ажилладаг эрхмvvд юу ч хийхээс буцдаггvй байж мэднэ. Vvний дараахан З.Энхбаярыг батлан даалтад гаргасан гэсэн мэдээлэл хэвлэлээр цуварч байлаа. 2010 он дундаа орох гэж байхад "МИАТ" компанийн єнгєрсєн жилийн ашиг орлогын тайлан одоо болтол олон нийтэд ил тод болоогvй, дарга нарынх нь ширээний нvдэнд хав дараастай байна.

Энэ нь УИХ-ын намрын чуулганаар ойрын жилvvдэд хувьчлах тєрийн ємч давамгайлсан компанийн жагсаалтад "МИАТ" байсантай холбоотой гэж vзэхэд болох. "МИАТ"-ын ашгийг нуун дарагдуулж, улмаар ашиггvй ажиллаж байгаа тул яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн "мессеж"-ийг нийгэмд хvргэхийг "МИАТ"-ийн удирдлага, тэдний ар талын нууц ноёд хvссэн гэж vзэх vндэслэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр гадны нислэгийнхээ тоо, шугамыг єнгєрсєн жилд нэлээдгvй хэмжээгээр нэмсэн "МИАТ"-ын хувьд 2010 онд багагvй хэмжээний ашигтай ажиллажээ. Энэ талаар тус компанийн ерєнхий захирал Р.Бат-Эрдэнээс тодруулах гэсэн боловч "Ойрын vед хэвлэл мэдээллээр гарна. Тэндээс хараарай" гэсэн юм. Гэтэл тэднийг ашигтай ажилласаар байхад ашиггvй мэт харагдуулснаар vнэгvйдvvлэх ажиллагаа явагдаж байсан ч УИХ-ын шийдвэрээр хойшлогдлоо. Єєрєєр хэлбэл, "МИАТ" ард тvмний ємч хэвээр vлдлээ гэсэн vг. "МИАТ"-ийг муужруулан унагаж, тvvний дараа санасандаа хvрэх гэсэн нєхдийн тєлєвлєгєє энэ удаад хойшлогдсон байна. Мєн сvvлийн vед олны анхаарал татсан нэг асуудал бол онгоцны тvлшний тухай юм.

Тєрийн ємчийн хороонооо санаачлан єнгєрсєн гуравдугаар сарын дундуур Монголд иргэний агаарын тээврийн vйлчилгээ эрхэлдэг "МИАТ", "Изинисэйрвайз", "Аэромонголия" компанид шатахуун нийлvvлдэг "А-Жет", "Содмонгол" компанийн тєлєєллийг оролцуулсан уулзалт хийхээр болсон. Нийлvvлэгч тал ирээгvйн улмаас уулзалт хойшлогдож билээ. Ямар ч байсан "МИАТ"-д єндєр vнээр онгоцны шатахуун нийлvvлдэг энэ далд бизнест тус компанийн ерєнхий захирал, тvvний орлогч хоёр оролцдог байж болохыг vгvйсгэх аргагvй. Нэг vгээр хэлбэл, "А-Жет" компани онгоцны шатахуунаа хэт єндєр vнээр "МИАТ"-д шахдаг болсны "шагналыг" Р.Бат-Эрдэнэ, З.Энхболд нар хvртдэг бололтой. Vvнийг батлах гэсэн юм шиг Р.Бат-Эрдэнэ захирал цагаан сарын дараахан багагvй хугацаагаар Европын орнуудаар аялсан гэнэ. Гэтэл "МИАТ"-ын гадаад томилолтын зардал єнєє жил тун бага хэмжээтэй батлагдсан, тэгээд ч ерєнхий захирал долоогоос илvv хоног гадаадад аялах "эрхгvй" байдаг бололтой.

Энэ vйл явдал замхрахтай vгvйтэй дараагийн дайралт "МИАТ"-д иржээ. Учир нь тус компанийн ерєнхий захирал Р.Бат-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт гаргаж єгдєг Хєрєнгє орлогын мэдvvлгээ хуурамчаар мэдvvлсэн байна. Р.Бат-Эрдэнэ захирал ємч хєрєнгєє єєрєє санамсаргvй мартсан уу, санаатайгаар мартсан хєрєнгийг нь"МИАТ"-ын суудалд санаархагчид гаргаж ирэв vv. Эндээс харахад "МИАТ" компанийн ерєнхий захирлын суудал єнцєгдсєн бололтой.

Удахгvй дараагийн хvний эрэлд Засгийн газар мордоно. Хєшигний ард "МИАТ"-ын захирлын суудлын тєлєєх тэмцэл ил гарч орны хvмvvс сайн дураар тодорно. Энэ бvхнээс харахад "МИАТ"-д юу болоод байна вэ гэсэн асуултын хариу бага ч гэсэн гарч байх шиг. "МИАТ"-ын даргын "мест" гэх тэр зєєлєн суудал эзнээ гуравхан жилийн дотор булгиад хаядаг уу, суусан эзэн нь дээрх хугацаанд хувиа борлуулаад амждаг уу гэсэн сонирхолтой асуулт vлдэж байна.

Н.Мєнхтєр.
Улс төрийн тойм сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна