Их Британийн RBS банк 2,600 ажилтнаа цомхотгоно

2010 оны 5 сарын 11

Их Британийн “Royal Bank of Scotland” Их Британи дахь салбаруудаасаа нэг жилийн дотор 2,600 ажилтнаа цомхотгох гэж байгаагаа зарлалаа. Цомхотголын ихэнхийг даатгалын хэлтсүүддээ хийх бөгөөд төв офисстоо 600 орчим ажлын байр цомхотгох болно. 2007 онд Их Британийн засгийн газраас дампуурлаас аврах тусламж авснаасаа хойш тус банк зардлаа хэмнэхээр олон арга хэмжээ авч байгаа бөгөөд одоо тус банк 84 хувийн татвар төлөгчдийн /засгийн газрын/ мэдлийнх болоод байна.

2007 оноос хойш тус банк дэлхий даяарх салбарууддаа 20,000 ажлын байр цомхотгосон гэж мэдэгдэж байна. Нийт цомхотголтой холбоотойгоор Edinburgh, Glasgow хотуудад 500 гаруй ажилтан ажилгүй болох болно. Шаардлага багатай ажлын байрыг маш бага төвшинд байлгахыг чармайж байна гэж тус банк мэдэгдсэн байна. “Татвар төлөгчид бидэнд тусламж үзүүлсний хариуд бидэнд өгсөн мөнгийг нь буцааж төлөхийг бид чармайж байна. Бид хатуу сонголт хийх хэрэгтэй болсон энэ мөчид ч гэсэн нээлттэй, шударга байхыг чармайж байна” гэж “RBS” банк мэдэгдэлдээ дурджээ.

“RBS” банкны харъяа “Direct Line”, “Green Flag”, “Churchill”, “Privilege” зэрэг бизнесын компаниудад 16,000 хүн ажиллаж байна. Жижиглэнгийн банкны үйлчилгээг Эдинбург, Лондон хотууд дахь удирдлагуудаас салгах гэж байна. Засгийн газраас авсан тусламжийг эргүүлэн төлөх ажлын хүрээнд тус банк мөн England, Wales-д байгаа салбаруудаа зарахаар төлөвлөж байна. Засгийн газраас тусламж авсны хариуд, шударга бус өрсөлдөөнөөс сэргийлэхийн тулд зарим салбараа зарах ёстой гэсэн шаардлагыг тус банкинд Европын комиссын зүгээс тулгаж байсан юм.

Т.Бадрах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна