Японы эдийн засаг эрсдэлтэй бүсэд байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг эрсдэлтэй бүсэд байна

Цаасан дээр Японы санхүүгийн нөхцөл байдал аймшигтай харагдаж байна гэж Их Британийн “Business Times Online” сэтгүүл бичиж байна. Зарим хэмжүүрээр үзвэл Японы эдийн засаг Грекийнхээс ч дор, ямар ч тодорхой гарах гарцгүй харагдаж байна. Засгийн газрын нийт өр нь ДНБ-нийхээ 200 хувьтай бараг тэнцэх гэж байна. Цэвэр өр нь ДНБ-ний 100 хувьтай тэнцэж байна гэдэг нь туйлын эрсдэлтэй нөхцөл. Үүн дээр Японд дифляц удаан хугацаагаар үргэлжилж байгаа, хүн ам нь хөгширч байгаа зэрэг хүчин зүйлүүд тийм ч таатай харагдахгүй байсаар.

Японы эдийн засагчид Грекийн хямрал хэрхэн Европын эдийн засагт нөлөөлж, еврогоор дамжуулан дэлхийн бусад улс орнуудын эдийн засагт нөлөөлж байгааг ажиглаж байна. Хэрвээ дэлхийн хоёр дахь том эдийн засаг хямралд орвол ямар асуудал үүсэх вэ? Гэсэн ч нэг хачирхалтай зүйл бол хэдийгээр өрөнд маш их баригдсан хэдий ч Японы эдийн засаг олон улсын зээлийн хямралд тэр бүр автаад байдаггүй. Японы засгийн газрын бондын хүү одоо ч гэсэн маш бага байгаа бөгөөд Японы төв банкны бодлогын хүү ч бага хэвээр байсаар байна. Грекээс ялгаатай нь Японы засгийн газар их зээлтэй хэдий ч Японы бондын дийлэнхийг гадны компаниуд биш харин Японы том санхүүгийн бүлгүүд эзэмшдэг. Тиймээс энэ нөхцөл байдал Японы санхүүгийн одоогийн байдалд яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж