Эмийн сангуудад шалгалт хийжээ

2010 оны 5 сарын 11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баянзүрх дүүргийн “Хүрмэн”, “Энхэс”, Сүхбаатар дүүргийн “Хонхондой” зэрэг эмийн санд өчигдөр гэнэтийн шалгалт хийжээ. Сүхбаатар дүүргийн 57 дугаар байранд байдаг “Хонхондой” эмийн сангаас эм найруулах өрөө нь ариун цэврийн шаардлага хангаагүй, зарим шингэн болон шахмал эм, хүүхдэд зориулсан ханиадны эм хүртэл хугацаа нь дууссан, ажлын байрандаа хоол хийж идэж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ.  Мөн  Баянзүрх дүүргийн “Энхэс” эмийн сангийн ажлын байр бохир, эмийн өрөлт эмх замбараагүй, эм бүртгэл болон жор хөтлөлт огт хийг дээгүй байсан юм. Түүнчлэн ний тийн үйлчилгээний эмийн санд худалдахыг хориглосон судсаар сэлбэх шингэнийг  худалдаж байсан нь тогтоогджээ.  Хамгийн ноцтой нь эмийн сангаар худалдахыг хориглосон судсаар сэлбэх бүх төрлийн шингэнийг энд нууцаар худалдаж байсан байна. Тиймээс тус эмийн сангийн хугацаа хэтэрсэн болон бохир орчинд найруулсан эмүүдээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эмийн чанар-зохисгүй хэрэглээ” сарын аяны хүрээнд цаашид ч дүүргүүдэд хяналт, шалгалтыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Д.Долгор
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна