Тагттай нисэх онгоцны загвар зохион бүтээжээ

2010 оны 5 сарын 11


Энэхүү зураг дээрх тагттай онгоц бол Avru Business Jet Explorer One нэртэй тийрэлтэт онгоц юм. “BAE Systems” болон Их британийн “Design Q” нарын зохион бүтээсэн уг онгоцны тагт нь нисэх хүчний түүхэнд анхдагч гэдэг нь гарцаагүй үнэн. Түүнчлэн энэ салбарын хамгийн тэнэг гэж болох нээлт юм.

Air Deck буюу агаарын тагт нь онгоцны хойд хэсэгт байрлах бөгөөд зай талбай ихтэй, онгоцны хажуу тал дээш нээгдэж, харин дотор талаас тагт гадагшаа дэлгэгдэж гарах гэнэ. Тансаг чамин бөгөөд өвөрмөц эд зүйлст дуртай баячуудад зориулсан уг онгоцыг нисдэг бүрхүүлт тэрэг ч хэмээн нэрлээд байна. Мэдээж агаарт нисч буй үед тагтыг дэлгэх нь боломжгүй, харин нисэх онгоцны буудалд газардах дөхсөн үед тагтан дээрээ гарч ойр орчноо ажиглах боломжтой гэдгийг зохион бүтээгчид онцолж байгаа юм. Тэд мөн ойрын хэдэн сарын хугацаанд дээрх онгоцтой төстэй, шинэ загварын гурван онгоцоо танилцуулах гэнэ.

С.Цэлмэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна