1000 цэцгийн фестиваль болно

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

1000 цэцгийн фестиваль болно

Монголд анх удаа “Цэцгийн фестиваль-2012” 1000 цэцгийн фестиваль болох гэж байна. Цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулах фестивалийн нээлтийн ёслол өнөөдөр 19.00 цагт болох бөгөөд Гэрлэх ёслолын ордонд 14 хоногийн турш үргэлжлэх ажээ.

“Хамтдаа цэцэглэе” уриан дор болох уг фестивалийн үеэр тасалгааны болон чимэглэлийн тансгийг харуулсан цэцгэн хэлхээг харах, хотын ногоон байгууламжийн шинэлэг шийдлийг сонирхох боломжтой гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж