“Тони” наадмын шилдгүүд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

“Тони” наадмын шилдгүүд тодорчээ

Театр урлагийн шилдгийг тодруулах 66 дахь удаагийн “Tony Awards” наадам Бродвейн театрт өнгөрөгч ням гаригт болжээ. Наадмын хөтлөгчөөр Америкийн жүжигчин, дуучин, илбэчин, найруулагч Нил Харрис Патрик ажилласан байна.

Наадмын анхны шагналыг "Who"s the Boss," "One Life to Live" and "Law and Order: Special Victims Unit" зэрэг телевизийн шоуны Жудит Лайт авчээ. Тэрбээр "Other Desert Cities" жүжгийн дүрээрээ  шилдэг жүжгийн эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн байна. Мөн Америкийн найруулагч, зохиолч, продюсор, хошин шогч Майк Николс "Death of a Salesmen" жүжгээрээ “Тони” наадмын шилдэг жүжгийн найруулагч шагнал гардсан юм. Тэрбээр “Emmy”, “Grammy”, “Oscar” зэрэг наадмаас "The Graduate" гэх киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртэж байжээ.

Харин шилдэг жүжгийн өргөмжлөлийн эзнээр  "Clybourne Park" тодорсон байна.

Шилдэг хөгжимчин, шилдэг удирдаачийн шагналыг Жон Тиффани авсан бол хөгжимт инээдмийн жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Америкийн телевиз киноны жүжигчин Стив Казээ хүртжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж