Алга болсон хүүхдийг нохой барьсныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүхдийг нохой барьсныг тогтоожээ

Австралид гучин жилийн өмнө алга болсон нялх хүүхдийг зэрлэг нохой Динго барьсныг шүүх эмнэлгийн эмч нар тогтоожээ. 1980 онд Австралид алга болсон нялх охин Азариягийн үхэлд түүний эхийг сэжиглэж, ял оноосон аж. Хэдийгээр охины ээж Линди Чэмберлейн шоронгоос суллагдсан ч түүнийг нялх хүүхдийн үхэлд сэжиглэсээр байсан юм. Охины эцэг эх Линди, Майкл нар гэм буруугүй гэдгээ нотлохоор удаан хүлээсний эцэст шүүх эмнэлгийн эмч нар охиныг нохойд бариулсан гэдгийг тогтоожээ. Шүүх хурлын дараа охины эцэг эх одоо л нэг тайвширч болохоор боллоо хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Тэд “Австраличууд одоо Динго нохой ямар ч аюулгүй гэж ярихааргүй боллоо. Бид сайхан оронд амьдардаг ч гэсэн аюул байсаар байна” хэмээжээ. Үр хүүхдийнхээ үхэлд буруугүй нь тогтоогдсон эцэг, эх хоёр “Охины маань сүнс одоо тайван нойрсох биз ээ. Гэвч төрүүлсэн үр хүүхдээ алдсан бидний зовлон шаналыг цаг хугацаа ч эдгээж чадаагүй” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж