Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

“Путингүй Орос орон” гэсэн уриатай Оросын өдрөөр сөрөг хүчний жагсаал, цуглаан эхлэв. Зургадугаар сарын 12-ны усан бороотой өдөр бараг нэг цагийн турш сөрөг хүчний идэвхтнүүд Москвагийн төвийн Пушкины талбайд цугларав. Удалгүй бороо зогсон нар гийж, жагсаал ч халуухан боллоо.

Жагсаалд оролцогсдын тоог зохион байгуу­лагчид нь хүртэл хэлж чадахгүй байлаа. Бага тойр­гуудын ойрхон индэр босгосон орон зайг хүмүүс дүүргэсэн байна. Баруун, зүүний идэвхтнүүдийн цуваа тийшээ урсч байлаа. Жагсаалын эхэнд тэд үзэл баримтлалаараа гудамжны хоёр урсгалыг хуваан тэдний дундуур улс төрөөс хол гэмээр эсэргүүцэлд анхлан оролцож буй хүмүүс явлаа. Сонирхолтой улс төрөөс хол хэсгийнхний тоо хамгийн олон байв.

Хүмүүсийн урсгал академик Сахаровын өргөн чөлөөнд  орж ирэн 15 цагаас 18 хүртэл цуглаан хийж цуглааныг экологийн идэвхтэн Евгения Чирикова ба Төрийн думын “Шударга Орос намын  депутат Дмитрий Гудков нар хөтлөн явуулав.

Эсэргүүцлийн хөдөлгөөний лидерүүдийн заримынх нь гэрт нэгжлэг явуулсны дараа Илья Яшин, Алексей Навальный, Ксении Собчак ба Удальцов нарт тавдугаар сарын 6-ны үймээнт жагсаалын талаар байцаалт авах зарлан дуудах гардуулсан байжээ. Удальцев өмгөөлөгчөөрөө дамжуулан цуглааны үеэр олон нийтийн хэв журам сахиулах ажилтай байгаа учир байцаалтад очиж чадахгүйгээ мэдэгдсэн. Тэрээр хуулиа дээдлэх үүднээс цуглааны дараа байцаагдахаар очно гэв. Цуглаан нь жагсаалын тухай шинэ хуулийн дагуу явагдаж байгаа. “Зүүний фронт”-ын зохицуулагч Сергей Удальцов Путины  60 насны ойгоор  сөрөг хүчний өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажил­лагааг аравдугаар сарын 7-нд явуулах санал гарга­лаа.

Мөн аравдугаар сарын олон нийтийн эсэргүүцлийн өдрийн өмнө “улс төрийн сануулах ажил хаялт” хийх аж. Үүний зэрэгцээ тавдугаарын сарын  6-ны өдрийн жагсаалтай холбогдуулан баривчилсан 13 хүнийг чөлөөлүүлэхийн тулд эсэргүүцлийн арга хэмжээ явуулах хэрэгтэй гэж Удальцов хэлэв.

Оросын холбооны мэдлийн телевиз жагсаа­лын талаар мэдээлсэнгүй. Жагсаалыг дамжуулж байсан “Бороо” сувгийн сайт хакерийн довтол­гоонд өртсөний улмаас ажиллахгүй байв. Оросын хотуудад явагдсан ихэнх жагсаал цуглаан тайв­наар явагдлаа гэж ДХЯ-ны сайтад мэдээлсэн байна. Энэ өдрийн бүх арга хэмжээнд талаар энд тайлагнасан байлаа. Орос орон даяр гийт 1500 орчим арга хэмжээ энэ өдөр болсон юм. Хамгийн олон хүний оролцоотой арга хэмжээ Грозный хотод болсон тухай Чеченийн Засгийн газрын сайтад мэдээлжээ. Энэхүү арга хэмжээнд 100 мянган хүн оролцсон гэжээ.

Оросын олон хотод сөрөг хүчний жагсаал, цуглаан болсон байна. Харин маргаантай ганцхан асуудал явдал Санкт-Петербург хотод гаргав. Жагсагчдад зөвшөөрөгдсөн газарт нь очих боломж олгоогүй. Учир нь тэд жагсаал цуглаан хийх дэглэмийг баримтлаагүй гэж эрх баригчид үзжээ. Гэхдээ энэхүү цуглаанд 2000 хүн оролцлоо гэж цагдаагийнхан мэдээлэв. Пермь хотод цуглаан хийсэн 110 хүний гурвыг нь зохион байгуулагч нартай зөвшилцөөгүй зурагт хуудас барьсан хэмээн саатуулсан байна.

Хамгийн олон хүнтэй Москвагийн сөрөг хүчний жагсаал цуглаан 200 мянга хүртэл хүн оролцсон байна. Энэ арга хэмжээ “Чөлөөт Оросын тунхаг” бичиг гаргаснаар өндөрлөжээ. Жагсаалын дараа сөрөг хүчний лидер Борис Немцовт  мөрдөн байцаалтын зар гардуулсан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж