Америкчууд 1992 оны төвшинд хүртлээ ядуурчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Америкчууд 1992 оны төвшинд хүртлээ ядуурчээ

Америкийн дундаж  гэр бүлийн хөрөнгийн хэмжээ нь 2010 онд 77,3 мянган ам.доллар байсан нь өмнөх жилүүдийнхээс бууран 1992 оны төвшинд хүрсэн тухай АНУ-ын Холбооны нөөцийн системийн Survey of Consumer Finances албаны тайланд бичсэн байна. Энэ үзүүлэлт 2007 онд 126 мянган ам.доллараас давж байсан юм.

Америкийн дундаж айлын орлого ч буурсан байна. Нэг өрхийн орлого 2007 онд 49,6 мянган ам.доллар байснаа 2010 онд 45,8 мянган ам.доллар болжээ. Санхүүгийн хямралаар хамгийн ихээр хэлмэгдсэн нь дундаж ангийнхан бөгөөд тэдний орлого гурван жилийн дотор 12,1 хувиар унажээ.  Баян гэр бүлийн орлого 1,4 хувиар, ядуусынх 7,7 хувиар тус тус унасан байна.

Орлого буурсны улмаас америкчуудын худалдан авалт багассан ч хэрэглээний зардал нэлээд өндөр төвшинд хэвээр байна. The New York Times тэмдэглэснээр  ийм ялгаа нь америкчууд өмнө авсан зээлийн төлөлтийг өндөр төвшинд барьж байгаатай холбоотой гэнэ.

Холбооны нөөцийн газрын тэмдэглэснээр  атомашины зээлийн хэмжээ түүхэндээ анх удаагаа сургалтын зээлийн хэмжээнээс доогуур гарсан байна. Сургалтын зээлийн хэмжээ гурван жилийн дотор 15,2-19,2  хувь хүртэл өсчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж