Наадмын зардлын 120 саяыг төсвөөс гаргана

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Наадмын зардлын 120 саяыг төсвөөс гаргана

Өнөө жилийн Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг нийт 870 сая төгрөгт багтаан тэмдэглэхээр төлөвлөөд буй билээ. Үүнээс 28,3 хувь нь наадмын бэлтгэл ажлыг хангах зардалд, 32,5 хувь нь бай шагналд, 27,2 хувь нь зайлшгүй хийж гүйцэтгэх ажилд зарцуулахаар тооцжээ. Тэгвэл, өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай 870 сая төгрөгийн 120 саяыг төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж