Вашингтон түгшиж буйгаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Вашингтон түгшиж буйгаа илэрхийлэв

Оросын сөрөг хүчний лидерүүдийн гэр оронд нэгжлэг хийж, тэднийг “Саятнуудын марш” гэсэн эсэргүүцлийн ажиллагаа явуулах өдөр нь мөрдөн байцаалтад ирэхийг шаардсаныг АНУ шүүмжлэв. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчний идэвхтнүүдийг энэхүү үйл ажиллагаанд оролцуулахгүйг хичээж байна хэмээн АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ. “Зургадугаар сарын 12-нд төлөвлөгдсөн жагсаалын өмнө улс төрийн сөрөг хүчнийг мөрдөн мөшгиж байгаад АНУ гүнээ түгшиж байна” хэмээн Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Сергей Удальцов, Алексей Навальный, Илья Яшин ба Ксения Собчак нарыг Оросын мөрдөн байцаах товчоонд цуглаан эхлэхээс нэг цагийн өмнө байцаалтад дууджээ. Үүнийг идэвхтнүүдийг эсэргүүцлийн ажиллагаанд оролцуулахгүй гэсэн эрх баригчдын илт ажиллагаа гэж Нуланд хэлэв. Тэрбээр мөн Оросын Жагсаал, цуглааны тухай шинэ хуульд заасан шийтгэлийн торгууль хэтэрхий их байна гэж үзэж байна. “Энэ бүгд нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсах эрх чөлөөг дарахаар хуулийг харгисаар ашиглах асуудлыг үүсгэж байна” гэж хатагтай Нуландын хэлснийг AFP ишлэн дамжуулав.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж