Эштон Катчер дүрдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Эштон Катчер дүрдээ оржээ

“Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобсын тухай киноны гол дүрийг бүтээж буй жүжигчин Эштон Катчерыг найзууд нь өдрөөс өдөрт Цахиурын хөндийн домогтой адилхан болж байгаа хэмээн ярих болсон гэнэ. Киноны зураг авалт хэдийнэ эхэлсэн тул Эштон Катчер Стив Жобсын нэрийн хуудас болсон поло цамц, жинсэн өмдтэй явж харагдах болсон аж. Кинонд нууцлаг Стив Жобс үнэн хэрэгтээ хэн байсныг харуулахыг зорьсон бөгөөд түүнд охин төрүүлж өгсөн зураач бүсгүйн тухай ч гарах гэнэ. Киноны продюсерууд Эштон Катчерыг түүний дүрд яг тохирно гэж сонгосондоо алдаагүй аж. Эштон Катчер кино зохиолыг уншаад л түүний дүрд тоглохыг шууд зөвшөөрсөн бөгөөд технологийн суутны дүрд тоглохыг тэсэн ядан хүлээх болсон гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж