Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

“Take off” тарсан уу?

Нэг хэсэг уран бүтээлээ эрчимтэй хийж байгаад алга болсон “Take off” хамтлаг одоо хаана, юу хийж явна вэ? Хамгийн сүүлд дөрвөн жилийн ойн тоглолтоо “UB palace”-ын  концертын их танхимд хийснээс хойш ганцаарчилсан уран бүтээлүүдээ гаргасан тэднээс Баясук л тунаж үлдэж байх шиг байна. Хамтлагийн хамгийн хөдөлмөрч залуу гэгдэх  Баясук “Хотын хөгжим” нэртэй бие даасан цомгоо гаргаснаасаа хойш нэлээд хэдэн дуу гаргаад амжсан. Харин Наагий нэгэн компанийн маркетингийн ажил хийж байгаа гэнэ. Түүнийг ажлаа тун сайн хийдэг гэж удирдлагууд нь үнэлдэг гэсэн. Харин Сүхээ н ь хувиараа нэгэн pub ажиллуулдаг байж байгаад больсон сурагтай. Хамтлагийнхаа хамгийн аятайханд тооцогддог Баагий телевизийн нэвтрүүлэг хөтөлж байгаа бөгөөд цаашдаа ч энэ чиглэлээрээ явах сурагтай. “Take off” хамтлагийнхаа тухай Баясук ярихдаа “бид их завсарлага авсан” гэж байсан ч тэд эргэн нийлж уран бүтээл хийх эсэх нь бүрхэг л байна.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж