“Ми-8” нисдэг тэрэгний ослыг сэргээн шалгана

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

“Ми-8” нисдэг тэрэгний ослыг сэргээн шалгана

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хонин нуга хэмээх газар   2007 оны зугадугаар сарын 14-ний  өдөр  гарсан ой хээрийн   түймрийг унтраахаар Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын 15 шүхэрчин- гал сөнөөгч, онгоцны экипажийн 4, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар товгор уулын зүүн энгэрт далайн түвшинээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрсэн эмгэнэлтэй хэрэг гарч, 15 онцгой байдлын албан хаагч ослоор амь насаа алдсан хэрэг гарч байсан билээ. Тэгвэл энэхүү ослын хэргийг дахин сэргээн шалгахаар болсон байна. Тухайн үед ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр “Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан  ажээ. Цаг агаарын мэдээгээр тухайн үед бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн гэсэн дүгнэлт гарч байсан” байдаг байна.  

   Эх сурвалж : mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж